news.mn tech.news.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Мэдээлэл зүйн олимпиад боллоо
2013 оны 11 сарын 13


ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуульд өнгөрөгч амралтын өдрөөр (11.09-10) Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд мэдээлэл зүйн олимпиад боллоо. БНЭУ-ын Ерөнхий сайд асан Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвөөс уг олимпиадыг зохион байгуулдаг бөгөөд IX анги хүртэлх, Х-ХI анги гэсэн хоёр ангиллаар 60 гаруй сурагч оролцов. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Скайтел” групп, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК ажилласан байна. Улаанбаатар хотоос 1, 11, 24, 56, 92, 120-р дунд сургууль, “Мон-Турк”, “Шинэ Монгол”, “Монгол-Энэтхэг” дунд сургууль болон Сэлэнгэ, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай аймгийн “Мэргэд” зэрэг дунд сургуулийн сурагчид оролцжээ.  Тэмцээний дүн гарахад IX анги хүртэлх ангилалд Улаанбаатар хотын I сургуулийн сурагч А.Батжаргал, Х-XI ангид Сэлэнгэ аймгийн IV сургуулийн сурагч Б.Тамир нар тэргүүлсэн байна. Багийн дүнгээр Дархан-Уул аймгийн 26-р дунд сургууль тэргүүлж, Улаанбаатар хотын 1-р сургууль удаалжээ.

Тэмцээний ангилал бүрд байр эзэлсэн сурагчдыг танилцуулбал:

Ч.БОЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.