news.mn tech.news.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Facebook-ийн хэрэглэгч нэмэгдсээр байна
2011 оны 2 сарын 10
Facebook хэрэглэгчид өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин их цаг зарцуулдаг болсон тухай TechCrunch блогийн comScore мэдээлж байна. 2010 оны арванхоёрдугаар сард 153,9 сая хэрэглэгчид Facebook сайтад орсон нь 2009 оны хэрэглэгчдийн тооноос 38 хувиар өсчээ.

Түүнчлэн Facebook сайтад хэрэглэгчдийн зарцуулсан хугацаа 2010 оны арванхоёрдугаар сард 49,3 сая минут болсон нь 2009 онтой харьцуулахад 79 хувиар өссөн байна. Мөн хэрэглэгчдийн сайтад орох өдрийн дундаж тоо 20 хувиар нэмэгджээ. Харин хэрэглэгчдийн Facebook сайтад өдөрт зарцуулах дундаж хэмжээ бараг өөрчлөгдөөгүй буюу нэг хуудаснаас мэдээлэл авахдаа ес орчим минут зарцуулдаг байна.

Facebook сайт 2010 оны эцсийн байдлаар Yahoo!, Microsoft бүр Google-г ардаа орхин, дэлхийд тэргүүлэх хэрэглэгчтэй сайт болсон байна.

Н.Тунгалаг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
<<Өмнөх 5 мэдээ
Дараах 5 мэдээ>>
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.