news.mn tech.news.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Гар утас хамгийн ”бохир”
2011 оны 5 сарын 25
Эмч нар гэр доторх хамгийн бохир зүйлийг тодорхойлж, харьцуулжээ. Ингээд хамгийн заваан эдлэлээр гар утсыг нэрлэв. Шал, машинаа угаах, хоол бэлтгэх, жорлон цэвэрлэх гээд гархамгийн бохирдсон үед ч утас дуугарахад бид авахаас өөр аргагүй байдалд ордог шүү дээ.
Түүнчлэн бид гар утсаа газар унагамагцаа шороог нь шударчхаад халаас, цүнх рүүгээ хийдэг нь нууц биш. Бас утсаа хоолны ширээ, сандал, ор, машин гээд хаа сайгүй тавьдаг ч бараг цэвэрлэдэггүй.
Тиймээс та яг одоо утсаа хар даа. Ямар нэгэн толбо тогтсон байвал нэн даруй цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ та утсаа цэвэрлэхээр шийдсэн бол эхлээд утсаа унтраагаад, батарейг нь салгахаа битгий мартаарай.
Гар утсыг утас цэвэрлэгч тусгай сальфеткаар арчиж болно. Учир нь түүнд корпусын будаг, тосыг бүрэн цэвэрлэх зориулалттай тусгай бодисыг шингээдэг. Ийм сальфетка олдохгүй бол компьютерийн дэлгэц цэвэрлэгч сальфетка ашиглаарай. Утасныхаа дэлгэцийг зурахгүйн тулд хамгаалагч хальсыг нь хуулалгүй үлдээ. Мөн тусгай гэр авч хийвэл товчлуурууд нь арилахгүй.
Дэлгэцэн дээрх зураасыг зүлгэж арилгаж болно. Гэхдээ гар утас засварын газарт очиж цэвэрлүүлбэл илүү ашигтай. Гар утасны толбыг арилгахдаа ус, спирт хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл эдгээр шингэн утас руу нэвтэрч, бичил схемийг нь гэмтээж болзошгүй. Түүнчлэн бензин болон бусад шингэлэгч гар утасны пластик эдлэл, корпусанд муу нөлөөтэй.
Товчлуур дотогш ороод гарч ирэхгүй бол утсаа нэн даруй цэвэрлэ. Ингэхдээ компьютерийн гар цэвэрлэдэг мини тоос сорогч ашиглаарай. Ийм зүйл олдохгүй бол энгийн шүдний сойз хэрэглэж болно.
Гар утасны дотор талыг мэргэжилтнүүдээр цэвэрлүүлэхийг зөвлөж байна. Гар утсанд тань ямар нэгэн байдлаар чийг нэвтэрсэн бол юуны өмнө унтраагаад, батарейг нь салгах хэрэгтэй. Үүний дараа утсаа дулаан (гэхдээ халуун биш) газар тавь. Хэрвээ та гэртээ байгаа бол үсний сэнсээр үлээлгэж болно. Ингээд утсаа засварын газар өгч, хүчлийг нь цэвэрлүүлэх хэрэгтэй.

www.kt.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
<<Өмнөх 5 мэдээ
Дараах 5 мэдээ>>
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.